Европын Холбоо цагаачдаа буцаан авахаас татгалзсан хөгжиж буй орнуудад үзүүлдэг худалдааны хөнгөлөлтөө хязгаарлахаар төлөвлөж байна Politico хэвлэл эх сурвалж дурдан дамжуулжээ.
Европ даяар хэт барууны үзэлтэй намууд сонгуульд ялалт байгуулж, цагаачдыг эх оронд нь буцаах бодлогыг чангатгахыг уриалж байгаатай холбогдуулан ийн худалдааны арга хэмжээг цагаачлалын бодлоготойгоо уялдуулах оролдлогыг хэрэгжүүлж байна. Ингэхдээ хууль бус цагаачдыг буцаах арга хэмжээг хэр хатуу хэрэгжүүлэх нь тухайн орны хөгжлийн түвшнээс шалтгаална.
Үүнээс өмнө Европын аюулгүй байдал, цагаачлалын асуудал эрхэлсэн комиссар Магнус Бруннер хууль бус таван цагаачдын дөрөв нь буюу ойролцоогоор 80 хувь нь албадан гаргах арга хэмжээг үл харгалзан ЕХ-ны нутаг дэвсгэрт үлддэг болохыг мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )