ЕХ шүүлтүүртэй тамхийг хориглохоор төлөвлөж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 17

Европын холбоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу шүүлтүүртэй тамхи болон электрон тамхийг хориглохоор төлөвлөж байна.

Шүүлтүүртэй тамхи үйлдвэрлэх, импортлох, худалдаахыг хориглосноор тамхины хэрэглээг багасгахад чухал хувь нэмэр оруулна. Мөн электрон тамхийг хориглох нь тус зохицуулалтын нэмэлт хувилбар болно гэж Европын холбооны зөвлөлийн тогтоолын төсөлд онцолжээ. Тогтоолын төслийг ирэх арваннэгдүгээр сард Женев хотноо болох ДЭМБ-ын бага хурлаар хэлэлцэх юм.

ДЭМБ-ын судалгааны багийн тайланд дурдсанаар шүүлтүүр нь тамхины гашуун амтыг бууруулдаг байна. Германд худалдаалагдаж буй тамхины 95 хувь нь шүүлтүүртэй байдаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
vanvical(197.211.63.180) 2025 оны 10 сарын 17

Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им.\nАко имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042

0  |  0
Top