Европын Холбооны орнуудаас жилд 300 тэрбум еврогийн хөрөнгө гадагш урсан гарч байна гэж Европын Зөвлөлийн тэргүүн Антониу Кошта Брюссельд болсон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын дараа хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
“Европын зах зээлээс жил бүр 300 тэрбум орчим еврогийн хөрөнгө урсан гарч байна. Иймд бид эрчим хүчний үнийг бууруулж, хувийн хөрөнгө оруулалтын тухай дүрэм журмаа хялбаршуулж байна” гэж тэр тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, Европын Холбоо Европын бүх компанид үйлчилдэг хүнд суртлын дүрэм журмуудыг 25%-иар багасгахаар төлөвлөж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )