Украинд үзүүлэх цэргийн тусламж, Сирийн нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
12 цагийн өмнө

 

Европын Холбооны гишүүн 27 улсын гадаад харилцааны сайд нар Брюссельд 2024 оны сүүлчийн хуралдаанаа хийж, Украинд үзүүлэх цэргийн тусламж, Башар Асадын засаглал эцэс болсны дараа Сирид үүсээд байгаа нөхцөл байдал, Гүржийн эрх баригчдын эсрэг нэвтрүүлэх боломжтой хориг арга хэмжээ зэрэг гол сэдвүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Европын Комиссын дэд ерөнхийлөгч бөгөөд гадаад харилцаа, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кайи Калласын даргалан явуулах энэ хуралдаанаар Украинд үзүүлэх цэргийн тусламжийн асуудлыг онцгойлон хэлэлцэх ба Украины гадаад хэргийн сайд Андрей Сибига зайнаас оролцож, дайны тэргүүн шугам дээрх нөхцөл байдал, тус улсад хэрэгцээтэй байгаа зүйлсийн талаар танилцуулах ажээ. Европын Холбооны төлөөлөгчийн мэдээлснээр, Украин дахь мөргөлдөөнтэй холбогдуулан Оросын эсрэг авч хэрэгжүүлэх 15 дахь багц хориг арга хэмжээ, шинэ хар жагсаалтыг батлах юм байна.

Европын Холбооны гишүүн орнуудын гадаад харилцааны сайд нар мөн Сирийн нөхцөл байдлыг хэлэлцэх ажээ. Европын Холбооны удирдлага Сирийн шинэ эрх баригчидтай яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаагийн зэрэгцээ тус улсын шинэ засгийн газар улс орноосоо Оросын цэргийн баазуудыг гаргах байх гэж найдаж байгаа аж.

Гадаад хэргийн сайд нар бас Гүржийн эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх, тус улсын дипломатчид болон албан тушаалтнуудаас виз шаарддаг болох асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Ингэхдээ Гүржийн иргэдийн визгүй зорчих горимыг цуцлах асуудлыг хэлэлцэхгүй юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.83.37) 11 цагийн өмнө

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top