Европын комисс чөлөөт худалдааны зарчим, Дэлхийн худалдааны байгууллагын шинэчилсэн хэм хэмжээнд суурилсан Европ, Азийн худалдааны блок байгуулах санал дэвшүүлжээ. Энэ нь БРИКС-тэй өрсөлдөх өрнөдийн хувилбар болох юм гэж Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ.
Тэрбээр “Олон тооны улс орон хоорондоо дүрэм дээр үндэслэсэн чөлөөт худалдааг дагуу явуулах боломжтой гэдгийг дэлхийд харуулахыг зорьж байна. Европын Холбоо болон Транс Номхон далайн түншлэлийн иж бүрэн, дэвшилтэт гэрээний орнууд нь хамтдаа хүч юм” гэж онцолсон байна.
Транс Номхон далайн түншлэлийн иж бүрэн, дэвшилтэт гэрээ нь эхэндээ Британийн төсөл байсан бөгөөд өдгөө Их Британи, Австрали, Канад, Шинэ Зеланд, Япон, Чили, Малайз, Мексик, Перу, Сингапур, Вьетнам, Бруней зэрэг 12 улс орныг нэгтгэж байна. АНУ тус хэлэлцээр дээр ажиллаж байсан ч хожим нь гарчээ. Энэхүү бүтэц нь Хятадыг, илүү өргөн утгаараа БРИКС-ийг сөрөх зорилгоор байгуулагдаж байсан ч БРИКС-ийн хэмжээнд хөгжиж чадаагүй байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им.\nАко имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042