Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Шинэ Дэли хотод энэ сарын 12-13-нд болох БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт өргөн агуулгатай, эерэг уур амьсгалд болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ.
Ирэх өдрүүдэд дэлхийн удирдагчид БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Шинэ Дэли хотноо хуран цугларна. Дэлхий дахины сайн сайхны төлөөх тус уулзалтад оролцогчид өргөн хүрээний асуудлыг хэлэлцэнэ гэж тэрбээр Х сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
Тус дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Сирил Рамапоса, Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан оролцоно. Бразилыг төлөөлж, тус улсын гадаад хэргийн сайд Мауро Виэйра оролцохоор болжээ.
Нью Дэли хот БРИКС-ийн түнш орон зэрэг нийт 26 орон болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авах юм.
БРИКС-ийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалт нь Энэтхэгийн хүлээн авч буй дөрөв дэх удаагийн уулзалт. Энэ удаагийн уулзалт “Тогтвортой байдал, инновац, хамтын ажиллагаа болон тогтвортой хагжлийн зарчмуудыг бий болгох нь” сэдвийн дор болно.

Сэтгэгдэл ( 0 )