Кубын эрх баригчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн албан захидалдаа БРИКС-д түнш-улсаар нэгдэх албан ёсны хүсэлт гаргасан тухай Кубын Гадаад хэргийн яамны хоёр талын харилцаа хариуцсан ерөнхий нарийн бичгийн дарга Карлос Перейра мэдээлсэн байна.
Х буюу Твитер хуудастаа түүний мэдээлснээр, Дэлхийн бодлого болон Дэлхийн өмнөд хэсгийн итгэл найдварыг нэгтгэж буй гол хүчин болох БРИКС бүлгийг даргалж байгаа Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд тус бүлэгт түнш-улсаар нэгдэх тухай албан ёсны хүсэлтээ Куба улс илгээсэн ажээ.
ОХУ-аас Кубад суугаа элчин сайд Виктор Коронеллийн мэдээлснээр, Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел “БРИКС нэмэх” хэлбэрийн дээд хэмжээний уулзалтад оролцох урилга хүлээн аваад байгаа аж.
Л.Батбаяр
Сэтгэгдэл ( 0 )