“Томоохон мөргөлдөөнүүдийг зохицуулахад БРИКС оролцох бүрэн боломжтой"
Олон улсын энэ нэгдэл хүндхэн сорилтуудыг гэтлэн давах чадвартай болохоо нотолж чадсан. Удирдлагын болон эдийн засгийн түвшинд үр ашигтай үйл ажиллагаа явуулж чадахаа БРИКС харуулж үнэхээр чадсан” гэж БРИКС-ын гишүүн орнуудын Олон улсын чуулга уулзалтын ерөнхийлөгч Пурнима Ананд тус нэгдлийн XVI дээд хэмжээний уулзалтын босгон дээр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна. “Өрнөдийн орнуудыг нэгтгэдэг олон улсын нэгдлүүд хүндхэн байдалд ороод байгаа болон НҮБ-д шинэчлэл хийх шаардлагатай болсон нөхцөлд БРИКС олонх улсын хувьд сонирхлыг нь татсан өөр нэг нэгдэл болоод байна. БРИКС тогтвортой, бие даасан, эдийн засгийн үр ашигтай нэгдэл болохоо тууштай нотолсоор ирсэн” гэж тэр тэмдэглэжээ.
Аравдугаар сарын 22-24-нд Казань хотод болох БРИКС-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын 16 дахь дээд хэмжээний уулзалтыг тус нэгдлийг даргалж байгаа ОХУ зохион байгуулж байгаа юм. БРИКС нэгдэл 2006 онд байгуулагдсан бөгөөд 2011 онд түүнд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс нэгдсэн байна. 2024 оны нэгдүгээр сарын 1-нд Египет, Иран, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Араб болон Этиоп Улс энэ нэгдлийн бүрэн эрхт гишүүн болсон юм. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад шинэ гишүүн орнууд анх удаа оролцоно. Өргөтгөсөн чуулга уулзалтад 30 гаруй орны төлөөлөгчид оролцох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )