БРИКС-ийн гишүүн орнууд технологийн санхүүжилтийн шинэ механизмыг бий болгосноор жилд 2.7 их наяд ам.долларын эдийн засгийн үр ашиг авах боломжтой гэж ОХУ-ын Ерөнхий их сургуулийн тайланд дурджээ.
БРИКС-ийн орнуудад ирээдүйн технологийн санхүүжилтийг хэрхэн босгох тухай сэдэвт судалгаа нь одоогийн санхүүжилтийн загвар нь үр өгөөж бага болохыг харуулжээ. Тухайлбал, төслүүд судалгааны үе шатдаа дэмжлэг авах боломжтой ч хөрөнгийн зах зээл рүү гарахад санхүүжилттэй холбоотой бэрхшээлтэй нүүр тулгарах магадлалтай байна.
Тиймээс технологийн хараат бус байдлыг хангахын тулд бүхий л үе шатад санхүүжилтийн шууд тогтолцоог бий болгох шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Энэ нь ялангуяа Deep Tech технологийн төслүүдэд чухал аж. Учир нь ийм төрлийн төслүүд нь урт хугацаанд их хэмжээний санхүүжилт шаарддаг байна.
Ийм загвар нь БРИКС-ийн гишүүн орнуудад 2.74 их наяд ам.долларын нэмэлт ашиг авчрах боломжтой бөгөөд энэ нь бүх гишүүн орнуудын ДНБ-ий 8.8 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм.
Түүнчлэн, нарийн инновацыг зах зээлд гаргах 7-9 жилийн хугацааг 4-5 жил болгож богиносгох боломжтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )