Аббас Арагчи БРИКС-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтад оролцоно

Я.Болор | Zindaa.mn
48 минутын өмнө

Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи БРИКС-ийн гадаад хэргийн сайд нарын  уулзалтад оролцохоор Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотноо хүрэлцэн очжээ.

Тус уулзалтад оролцохоор мөн ОХУ, Бразил, Өмнөд Африкийн БНУ, Индонезийн гадаад хэргийн сайд нар хүрэлцэн очоод байна.

Өнөөдөр эхэлсэн уулзалтаар “Дэлхийн болон бүс нутгийн асуудлууд”, “БРИКС-ийн 20 жил: Тогтвортой байдал, инновац, хамтын ажиллагаа болон тэнцвэртэй хөгжлийн төлөөх хамтын хүчин чармайлт”, “Дэлхийн засаглал ба олон талт системийн реформ” гэсэн гурван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Гадаад хэргийн сайд нар Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид бараалхах хөтөлбөртэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top