Лаос улс БРИКС бүлэгт нэгдэх сонирхолтой байгаа бөгөөд бид энэ асуудлыг судалж байна гэж Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхий сайд Сонсай Сипхандон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд болсон Орос-Лаосын бизнес яриа хэлэлцээний үеэр мэдэгдсэн байна.
“БРИКС нь нийт бүс нутгийн хувьд асар их ач холбогдолтой бөгөөд эдийн засгийн хөгжлийн томоохон үр дүнг үзүүлж чадаж байгааг Лаос улс харж байна” тэр тэмдэглэжээ.
БРИКС бүлэг нь 2006 онд Бразил, Орос, Энэтхэг, Хятад улсын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан ба 2011 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс нэмж нэгдсэн юм. 2024 оны нэгдүгээр сарын 1-нд Египет, Иран, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Этиоп энэ бүлгийн бүрэн эрхт гишүүн болсон бол 2025 оны нэгдүгээр сарын 6-нд Индонез улс нэгджээ. Мөн 2025 онд Беларусь, Боливи, Казахстан, Куба, Тайланд, Уганда, Узбекистан, Нигери, Вьетнам улс тус бүлгийн түнш улсын статустай болсон.

Сэтгэгдэл ( 0 )