Лаосын Ерөнхийлөгч Тхонглун Сисулит ОХУ-ын Казань хотод болох БРИКС-ийн 16 дахь дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар оролцоно гэж Лаосын мэдээллийн KPL агентлаг мэдээлэв.
Тус агентлагийн мэдээнд тэмдэглэснээр, Лаосын төрийн тэргүүн Оросын ерөнхийлөгч болон БРИКС-ийн гишүүн бусад улсын удирдагчидтай хоёр талын уулзалт хийж, хоёр талын хийгээд олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх асуудал хэлэлцэх ажээ.
Таиландын Гадаад харилцааны сайд Марит Сангиампхонг тус хаант улсын Ерөнхий сайд Пхетхонгтхан Чинаватыг төлөөлөн “БРИКС нэмэх” хэлбэрийн дээд хэмжээний уулзалтад оролцоно гэж тус улсын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Никондет Пхалангкун мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, энэ дээд хэмжээний уулзалт нь Таиландын эрх баригчдын баримталж байгаа БРИКС-тэй хамтын ажиллагаагаа бэхжүүлэх бодлогыг нотлон харуулах таатай боломж олгох ажээ.
Л.Батбаяр
Сэтгэгдэл ( 0 )