БРИКС-ийг нэгдүгээр сарын 1-ээс эхлэн даргалж байгаа Бразилын засгийн газар Индонез улс тус блокт бүрэн эрхт гишүүнээр албан ёсоор элссэнийг зарлажээ.
БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчид Индонезийг бүрэн эрхт гишүүнээр элсэхийг 2023 оны наймдугаар сард Йоханнесбург хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр дэмжжээ. БРИКС нь 2006 онд ОХУ, БНХАУ, Бразил, Энэтхэгийн байгуулсан олон улсын нэгдэл. 2011 онд тус нэгдэлд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс элссэн. 2009 оноос хойш тус блок дээд хэмжээний уулзалт зохион байгуулах болжээ.
Сэтгэгдэл ( 0 )