Индонезид хүчилтөрөгчтэй автобус иргэдэд үйлчилж байна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Индонезийн Паланкарая хотод хүчилтөрөгчийн баллон бүхий автобуснууд үйлчилгээнд гарчээ.Тус хот орчим гарсан ойн түймрийн улмаас өтгөн утаа тархаад байгаа тул ошин суугчдад зориулж ийм тусгай үйлчилгээ гаргасан байна.

Индонез улсад ой хээрийн түймэр гарах нь элбэг бөгөөд энэ жил сүүлийн 11 жилд гараагүй их хэмжээний газар нутгийг хамарсан түймэр дэгдээд байна. Үүнээс үүдэлтэй утаанд ард иргэд хордох, амьсгалын замын өвчинд нэрвэгдэх нь ихэссэн байна. Өнгөрсөн наймдугаар сараас энэ сарын 25-ны хооронд тус улсад амьсгалын замын өвчлөлийн тохиолдол 350 мянгад хүрчээ.

Хөх цагаан өнгө бүхий тусгай автобуснуудад эмч нар жижүүр хийж байна. Хүссэн хүмүүс 5-10 минутын турш хүчилтөрөгчөөр амьсгалах боломжтой.

 

 

Тус улсад агаарын бохирдол зөвшөөрөгдсөн хэмжээнээс дөрөв дахин давжээ. Агаарын чанар зөвхөн Индонез төдийгүй хөрш зэргэлдээх Сингапур, Малайз улсад мөн муудаад байна. Өнгөрсөн долоо хоногт Малайз улсад олон мянган хүн эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Тэд онц байдал зарлаж, ард иргэдэд нөхөн төлбөр олгохыг шаарджээ. Малайзын Ерөнхийлөгч Прабово Субианто одоогоор ямар нэгэн арга хэмжээ авахаас татгалзаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top