Өнгөрөгч лхагва гаригт НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан тэргүүтэй албаны төлөөлөгчдийг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж хүлээн авч уулзсан.
Уулзалтын үеэр зарим сумдад ойн түймэр гараад байгаатай холбогдуулан тус сангаас шатахууны зардалд 35 сая төгрөг, 20 гаруй сая төгрөгийн гал унтраах үлээгч аппарат, үүрдэг үлээгч аппарат зэрэг төхөөрөмжийг аймгийн Онцгой комисст өгөхөөр шийдвэрлүүллээ.
Өнөөдөр тус сангаас 30 ширхэг гал унтраах, үлээгч төхөөрөмж өгснийг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа С.Пүрэвсамданд үлээгч аппарат, үүрдэг үлээгч аппарат тус бүр 5 ширхгийг хүлээлгэн өглөө. Бусад төхөөрөмжийг түймрийн голомтод ажиллаж буй мэргэжлийн ангиудад хүлээлгэн өгөхөөр боллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Зураг даруулж, тууз хайчилж байхаар шууд галын голомтруу явуулаач ээ