Ой, хээрийн түймрийн үед ямар арга хэмжээ нэн яааралтай авахыг мэргэжлийн байгууллага зөвлөжээ.
Дуудлага өгөх: Онцгой байдлын албаны 101 дугаарын утас болон орон нутгийн захиргаанд яаралтай мэдэгдэх
Хэл хүргэх: Ойр орчмын айл, өрх иргэдэд яаралтай хэл хүргэх, гал унтраах багийг бүрдүүлэх
Өөрсдийгөө аврах: Галын голомт ойртсон цаг хугацаа бага тохиолдолд гэр орноо орхиж, өөрсдийгөө аврах
Байгалийн саад ашиглах: Аюул тулгарсан үед хоргодох байр ухсан нүх, байгалийн саадыг ашиглан амиа хамгаалах арга хэмжээ авах
Галд тэсвэртэй материал ашиглах: Эсгий, брезент зэрэг удаан шатдаг материалыг норгон нөмөр хэвтэх
ХУВИЙН ХАМГААЛАХ ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ:
Гал түймэр унтраах ажилд оролцож байгаа иргэд албан хаагчид угаартахаас сэргийлэх үйл ажиллагааг алхам тутамдаа хэрэглэх шаардлагатай. Үүнд: амны болон нүүрний хаалт, маск, малгай, хорт хий эсэргүүцэгч багийг заавал өмсөж хэрэглэх, хувь хүн өдөрт 2-с доошгүй литр шингэн уухыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )