Ойн 2 түймрийг бүрэн унтрааж, 2 түймрийг цурамд орууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 08

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг өнөөдөр /2025.07.08/ 14:40 цагт, мөн аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Сөдтэйн даваа” гэдэг газар гарсан ойн гал түймрийг 14:50 цагт тус тус бүрэн унтраалаа.

Мөн Ерөө сумын Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар гарсан ойн гал түймрийг 09:35 цагт, Мандал сумын “Сэртэнгийн-Ам” гэдэг газар гарсан ой, хээрийн гал түймрийг 14:33 цагт цурамд оруулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu