Индонезийн Флорес аралд Левотоби галт уул дор хаяж зургаан удаа дэлбэрчээ.
Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, галт уулын үнс нурам Левотоби Лаки-лаки тогойгоос дээш 1.5 мянган метрт цацагдаж, далайн түвшнээс 3084 метрт өндөрт хүрсэн байна.
Саарал үнс баруун болон баруун хойд зүгт хурдтай тархаж байна.
Индонезийн Галт уул судлалын төв нутгийн оршин суугчид болон жуулчдад галт уулын тогойд 5 км радиуст ойртохгүй байхыг зөвлөжээ. Мөн хамгаалалтын маск зүүж, уушгинд үнс нурам орохоос сэргийлэхийг зөвлөж байна.
Флорес арлын зүүн өмнөд хэсэгт байрладаг Левотоби галт нь хоёр ноён оргилтой бөгөөд Левотоби Лаки-лаки /1584/ оргил нь илүү идэвхтэй аж. Хоёрдох ноён оргил нь Перемпуан /1703 м/.
Нийт 18 мянга орчим арлаас бүрддэг Индонезийн бүлэг арал Номхон далайн галт цагаригийн бүсэд ордог. Тус улсад нийт 500 галт уул байдгаас 130 орчим нь идэвхтэй галт уулс.

Сэтгэгдэл ( 0 )