Индонезид галт уул дэлбэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 20

Индонезид Левотоби Лаки-лаки галт уул дэлбэрч, 3-5.5 км өндөрт үнс, нурам цацжээ.

Флорес аралд байрладаг галт уулын идэвхжил өндөр хэвээр байгааг орон нутгийн эрх баригчид анхааруулж, аюулын түвшинг дээд хэмжээнд тогтоосон байна. Өчигдөр галт уул 1.2 км өндөрт үнс, нурам цацжээ.

Эрх баригчид нутгийн иргэд болон жуулчдад хандан Левотоби Лаки-лаки уулын тогоо руу зургаан км дотор ойртохгүй байхыг анхааруулсан байна. Хэрэв хүчтэй бороо орвол галт уулын тогооноос ойр орчинд хүйтэн лав урсаж орж ирж болзошгүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu