Индонезийн Анак-Кракатау галт уул долоон удаа дараалан дэлбэрчээ

Я.Болор | Zindaa.mn
54 минутын өмнө

Индонезийн Анак-Кракатау галт уул өнгөрсөн 24 цагийн дотор нийт долоон удаа дараалан дэлбэрчээ.

“Jakarta Globe” хэвлэлд мэдээлсэнээр, галт уул 250 метрийн өндөрт үнс нурам цацсан байна.

Галт уул судлаачид дараалсан дэлбэрэлтүүд Бантен, Лампунг мужийн ард иргэдэд аюулгүй болохыг мэдэгджээ. Учир нь галт уулын үнс нурам Анак-Кракатау бүсэд л цацагдаж байгаа аж.
Индонезийн эрх баригчид галт уул дахин дэлбэрч болзошгүйг сэрэмжлүүлж, жуулчин, загасчин болон нутгийн иргэдэд хандан галт уулд гурван км радиуст ойртохгүй байхыг анхааруулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top