Исландын Рейкьянес хойгт 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлсний дараа Гриндавик хотын ойролцоох галт уул дэлбэрч эхэлжээ. Сүүлийн гурван жилд тус хойгт гурав дахь удаагаа галт уул дэлбэрч байна.
Исландын парламент нэмэлт татвар ногдуулах замаар галт уулын хайлмагаас хамгаалах хаалт барих тухай хуулийн төсөл батлаад байна.
Өнгөрсөн аравдугаар сараас хойш тус хойгт газар хөдлөлт идэвхжиж, олон мянган удаагийн чичирхийлэл бүртгэгдээд байна. Арваннэгдүгээр сарын 11-нд Исландын эрх баригчид Гриндавик хотын 4000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн билээ. Эрдэмтэд тус хотын доогуур магмын урсгал орж ирснийг тогтоогоод байгаа юм. Исланд нь 33 идэвхтэй галт уултай.
Сэтгэгдэл ( 0 )