АНУ-ын эрэг орчим усан доорх галт уул дэлбэрч болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 05 сарын 12

АНУ-ын Орегон мужийн эргээс 480 км зайд байрлах усан доорх Аксиал галт уул дэлбэрэх эрсдэл нэмэгдэж байна гэж CNN мэдээлжээ.

Аксиал галт уул усан доор 1410 метрийн гүнд байрладаг бөгөөд эл гүнд Номхон далайн болон Хуан де Фука тектоник хавтангууд өөр хоорондоо алслагдаж байдгийн улмаас дэлхийн гадаргуу доорх даралтыг нэмэгдүүлж байдаг аж. Сүүлийн үед энэ бүс нутагт газар хөдлөлтийг идэвхжил нэмэгдэж байгаа нь их хэмжээний магмыг дээш түрж байна. Энэ нь галт уул дэлбэрэх дохио гэж судлаачид онцолжээ. Өдөрт тус бүс нутагт хэдэн зуун удаа газар хөдөлж байгаа бөгөөд галт уул энэ онд эсвэл 2026 оны эхээр дэлбэрч болзошгүй гэж үзэж байна. Гэхдээ газар дээр байгаа хүмүүс үүнийг бараг анзаарахгүй гэнэ.

Сүүлийн 30 жилд Аксиал галт уул гурван удаа дэлбэрч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu