Японы Огасавара арал орчим усан доорх галт уул дэлбэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Японы Токио хотоос нэг мянган км зайд орших Огасавара арал орчим усан доорх галт уул дэлбэрсэн тухай Японы Цаг уурын үндэсний газрын мэдээлжээ.

Хиймэл дагуулаас авсан мэдээллээс үзвэл галт уул дэлбэрсний дараа утаа гарч, далайн түвшнээс дээш 5.5-7 км өндөрт суунагласан байна. Галт уул орчим уушгин чулуун үүсэж болзошгүй тул хөлөг онгоцнуудад сэрэмжлүүлэг хүргүүлсэн байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард Огасавара арал орчим усан доорх галт уулын дэлбэрэлт мөн болж байжээ. Кюшю арлын Сакүражима галт уулын дэлбэрэлтийг 1914 оноос хойш болсон хамгийн хүчтэй дэлбэрэлтэд тооцогдож байгаа юм. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Огасавара арал орчмын усанд 300 саяас нэг тэрбум тонн халуун хайлмаг урсан орж, уушгин чулууны тогтоц үүсгэсэн байна. Тухайн үед уушгин чулууны тогтоц Окинава муж болон Японы Номхон далайн эрэг орчмын хэд хэдэн бүс нутагт хүрч байжээ. Энэ нь хөлөг онгоцны тээвэр, загасчлалд сөргөөр нөлөөлсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top