Өмнөд туйл орчим усан доорх хүрхрээ илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 23

Австралийн Тасманийн их сургуулийн эрдэмтэд Их Британийн эрдэмтдийн хамтаар Өмнөд туйлыг тойрсон усан доорх асар том хүрхрээнүүдийг илрүүлжээ.

Эл нээлтийг тэд CryoSat-2 болон Sentinel-3A хиймэл дагуулуудаас авсан гэрэл зургийн тусламжтай хижээ. Гэрэл зургаас үзвэл, зарим газарт усны масс хэдэн км гүн рүү доош унасан байсан бол зарим газарт хүрхрээний түвшин хэдхэн см болж буурсан байжээ.

Судлаачдын ярьснаар, усан доорх хүрхрээнүүд далайн ус мөстөх үед үүсдэг ба энэ үед давс ялгарч, усны нягтаршлыг нэмэгдүүлдэг байна. Хүрхрээний ус хүчилтөрөгч, тэжээлт бодис болон нүүрстөрөгчийг далайн гүн руу аваачдаг байна. Энэхүү эргэлт нь дэлхийн уур амьсгалд нөлөөлдөг тул сансраас мониторинг хийснээр уур амьсгалын загварчлалыг сайжруулах, өөрчлөгдөн буй орчинд дасан зохицох стратегийг боловсруулах боломж нээнэ гэж эрдэмтэд онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu