НАТО Балтын тэнгисийн усан доорх дэд бүтцийг хянана

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 21

НАТО ирэх сараас эхлэн Финланд дахь баазаасаа Балтын тэнгисийн усан доорх дэд бүтцийг хянахаар болжээ.

Мониторингийг автомат таних системийн мэдээллийг нэгтгэсэн тусгай программ хангамжийн тусламжтай гүйцэтгэх гэнэ. Эл систем нь усан онгоцнуудын байршлын мэдээлэл, хиймэл дагуулаас ирүүлсэн гэрэл зургууд болон хоолойн мэдээллийн самбарын мэдээллүүдийг бичиж авдаг байна.

Энэ сарын 18-нд Литва, Шведийн хооронд Балтын тэнгисийн усан доогуур тавьсан харилцаа холбооны кабелийг тасалсан хэрэг гарсан билээ. Тус кабелийг ажиллуулдаг технологийн “Telia” компанийн захирлын ярьснаар, харилцаа холбооны кабель хуучирсан бөгөөд хэд хэдэн удаа осол гарч байжээ. Хорлон сүйтгэх ажиллагааны ул мөр илрээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top