Дэлхий дээрх хамгийн аюултай супер галт уул “дахин цэнэглэгдэж” эхэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Голоцены үе (ойролцоогоор 11,700 жилийн өмнөөс өнөөг хүртэл)-д дэлбэрч байсан Япон дахь Кикай галт уулын тогоон доорх магмын сан дахин дүүрч эхэлсэн тухай Communications Earth сэтгүүлд бичжээ.

Кикай галт уулын тогоо голоцены үеийн хамгийн хүчтэй галт уулын дэлбэрэлт болсны улмаас 7300 жилийн өмнө үүсэн тогтжээ. Харин өнөөг хүртэл ийм систем хэрхэн сэргэж, магмыг дахин хуримтлуулдаг болох нь тогтоогдоогүй байжээ. Үүнийг олж мэдэхийн тулд судлаачид усан доор судалгаа хийжээ. Тэд акустик долгион үүсгэдэг тусгай төхөөрөмж болон эдгээр долгионы дэлхийн царцдасаар дамжиж буйг илрүүлдэг далайн ёроолын газрын чичирхийлэл хэмжигчийг ашиглажээ.

Судалгааны дүнд галт уулын тогоо доор магмаар дүүрсэн магмын сан илрүүлсэн байна. Эл сан нь эртний дэлбэрэлтэд оролцож байсныг шинжилгээгээр тогтоосон ба харин магма нь шинэ болохыг химийг бүтцээр нь тогтоосон байна. Өөрөөр хэлбэл магмыг сан хадгалагдаад зогсохгүй шинээр дүүрч байна гэсэн үг.  Эдгээр мэдээлэл нь галт уул нь асар хүчтэй дэлбэрснийхээ дараа сөнөлгүй аажмаар сэргэдэг болохыг илтгэж байна гэж судлаачид онцолжээ. Мөн үүнтэй ижил үйл явц Йеллоустоун болон Тоба супер галт уулын доор болж байгаа гэж эрдэмтэд үзэж байна. Өөрөөр хэлбэл эдгээр нь ирээдүйд дахин идэвхжих боломжтой.

Магма хэрхэн хуримтлагдаж байгааг судалснаар галт уулын дэлбэрэлтийг илүү нарийвчлалтай урьдчилан таамаглах боломжийг олгоно гэж судлаачид найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top