Индонез улсад зорчиж буй болон оршин сууж буй иргэдийн АНХААРАЛД

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 08 сарын 28

Бүгд Найрамдах Индонез Улсад зорчиж байгаа болон тус улсад оршин суугаа Монгол Улсын иргэд та бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Индонезийн Хөдөлмөрийн нам болон Индонезийн Ажилчдын Холбоо (KSPI)-оос 2025 оны наймдугаар сарын 28-ны Пүрэв гарагт Жакарта, Серанг, Сурабая, Бандунг зэрэг томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тус жагсаалд ойролцоогоор 2,000–8,000 хүн оролцож, Жакарта хотын төв дэх Парламентын цогцолбор (DPR/MPR) болон “Arjuna Horse” морьтой хөшөөний талбайны орчимд цуглах бөгөөд жагсаал өглөөний 09:00–10:00 цагийн хооронд эхэлнэ.

Жакарта хотод зам хаах болзошгүй байршлууд:

• Jl. Medan Merdeka Barat

• Jl. Veteran

• Jl. Medan Merdeka Selatan

• Jl. Gatot Subroto (Slipi чиглэлд)

• Жагсагчид зам руу орсон тохиолдолд “Inner-City Toll” замыг хаах магадлалтай.

Аюулгүй байдлын зөвлөмж:

- Жакарта хотын төв дэх Парламентын цогцолбор (DPR/MPR) болон “Arjuna Horse” морьтой хөшөөний орчмоор аль болох зорчихгүй байх;

- Жагсаалын байршил болон цугларах цэгүүдэд ялангуяа 12:00–13:00 цаг болон 16:00–18:00 цагийн өндөр эрсдэлтэй хугацаанд зорчихгүй байх;

- Өглөөний 06:00–09:00 цаг, оройн 16:00–21:00 цагийн хооронд замын түгжрэл эрс нэмэгдэх тул дээрх цагуудад зорчих хөдөлгөөнөө хязгаарлахыг зөвлөж байна.

Яаралтай үед холбоо барих:

ЭСЯ-ны шуурхай утас: (+62) 811 8803 0122

Цахим шуудан: battsetseg.ch@mfa.gov.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top