Индонез Газын зурвасын өнчин хүүхэд, шархдагсдыг хүлээн авахад бэлэн

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 04 сарын 09

Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто тус улс Газын зурвасын өнчин хүүхдүүд болон шархадсан хүмүүсийг түр хугацаанд хүлээн авахад бэлэн буйгаа илэрхийлжээ.

Jakarta Globe порталын мэдээллээр, Прабово Субианто Ойрх Дорнод руу айлчлал хийж байгаа бөгөөд Газын зурвасын хямралыг зохицуулах талаар бүс нутгийн удирдагчидтай ярилцахаар төлөвлөсөн байна. Ойрх Дорнод руу мордохоосоо өмнө Индонезийн Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ тус улс эхний ээлжид Газын зурвасын 1000 орчим иргэнийг түр байрлуулах боломжтой гэж мэдэгджээ. Тэд бүс нутаг дахь нөхцөл байдал сайжиртал Индонез улсад байрлах боломжтой аж.

Энэ асуудал дээр Палестины эрх баригчид болон холбогдох талуудтай тохиролцоонд хүрэх шаарддагтайг дурдсан байна. Индонез Газын зурвасаас иргэдийг өөрийн онгоцоор нүүлгэн шилжүүлэхэд бэлэн аж. Түүний хэлснээр, Индонез улсад хандан Газын зурвасын хямралыг зохицуулахад илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх хүсэлт олноор ирүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu