Он гарснаас хойш Газын зурваст 500 гаруй хүн өлсгөлөнгөөр хорвоог орхижээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 21

2025 он гарснаас хойш Газын зурваст өлсгөлөнгөөр нийт 500 гаруй хүн хорвоог орхижээ. Тиймээс хүмүүнлэгийн тусламж хүргэх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Тарик Жазаревич мэдэгдсэн байна.

Хүмүүнлэгийн тусламжийн хүртээмж, урсгалыг нэмэгдүүлснээр Газын зурвасын хойд хэсэг дэх эмчилгээний төвүүдийг өргөжүүлж, хүмүүнлэгийн тусламжийн хүргэлтийг хангах боломж бүрдэнэ.

НҮБ-ын мэдээллээр, Газын зурваст дайн эхэлснээс хойш нийт 66288 хүн амиа алдсанаас 18430 нь хүүхдүүд байна. Амь үрэгдэгсдийн ихэнх нь энгийн иргэд. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага тус зурваст есдүгээр сарын сүүлч гэхэд 640 мянган хүн хүнсний хомстлын гамшгийн түвшинд хүрнэ гэж тооцоолжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(142.204.80.219) 2025 оны 10 сарын 21

yasan hetsuu yum be ?

0  |  0
Иргэн(103.57.94.28) 2025 оны 10 сарын 21

NO WAR хөдөлгөөнийхөн хаана байна?

1  |  0
Top