Газын зурваст олон улсын сэтгүүлчдийг нэвтрүүлэхийг Израилд уриалав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 25

Их Британийн ВВС агентлаг мэдээллийн AFP, AP болон Reuters агентлагтай хамтран Газын зурваст олон улсын сэтгүүлчдийг нэвтрүүлэхийг Израилд уриалсан уриалга бүхий богино хэмжээний баримтат кино гаргажээ.

Палестины сурвалжлагчидтай хамт ачаа үүрч, дэлхий дахинд бодит баримтыг хүргэхийн тулд олон улсын сэтгүүлчид Газын зурваст нэвтрэх ёстой гэж сэтгүүлчид онцолж байна. Израил Газын зурваст цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш гаднын сэтгүүлчдэд бие даан зурваст нэвтрэхийг хориглоод байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд цөөн хэдэн сурвалжлагч Израилын цэргийнхний хяналт дор Газын зурваст ажилласан байна. Израилын арми үүнийг сэтгүүлчдийн аюулгүй байдалтай холбон тайлбарладаг.

Сэтгүүлчдийг хамгаалах хоороо баримтат киноны нээлтийг НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулган нээгдсэнтэй холбогдуулан Нью Йорк хотноо зохион байгуулжээ. Кинонд сурвалжлагчдын дүрс бичлэгээр мөнхөлсөн түүхэн үйл явдлууд гардаг байна. Тухайлбал, Дэлхийн хоёрдугаар дайны үед холбоотнуудын цэрэг Нормандад газардаж байгаа агшин, Вьетнамын дайн, 1984 оны Этиоп дахь өлсгөлөн, Бээжингийн Таньяанмений талбай дахь эсэргүүцлийн жагсаал, Руанда дахь хоморголон устгах ажиллагаа, Сирийн дүрвэгсдийн хямрал, Украины дайны гашуун үнэнийг харуулжээ.

Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сурвалжлагчид амь насаараа дэнчин тавин байж Украинд хүмүүс хэрхэн зовж, шаналж буйг мэдээлж байна. Харин Газын зурваст болж буй үйл явдлыг сурвалжлах үүрэг зөвхөн палестин сурвалжлагчид ногдож байна. Үүнийхээ төлөө тэд амь насаараа төлж, тоо нь улам бүр цөөрсөөр байна.

НҮБ-ын мэдээллээр, Израилын цохилтын улмаас Газын зурваст дор хаяж 248 палестин сурвалжлагч амиа алдаад байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganbat(178.174.229.45) 2025 оны 09 сарын 25

ED NAR CHIN TERORISTUUD SHTEE TED ZUGEER SETGUULCHIIN FORM UMSUUD ZURAGAA AVAHUULDAG TERIIGEE TAILJ HAYAD HAMASIIN DAICHIN BOLDOG

1  |  0
Top