Турк улс Газын зурваст нөхцөл байдал хэвийн болж, хүмүүнлэгийн тусламжийг оруулахаас нааш Израилтай худалдааны харилцаагаа сэргээхгүй гэж Туркийн гадаад хэргийн сайд Хакан Фидан мэдэгджээ.
Турк улс анхнаасаа тодорхой байр суурьтай байгаа. Газад дайн үргэлжилж, хүмүүнлэгийн нэг ч ажилтанд тус зурваст нэвтрэхийг зөвшөөрөөгүй байгаа цагт хоёр талын худалдааг сэргээхгүй. Бидний асуудал Израилтай бус харин тус улсын бүс нутагт явуулж буй бодлого, палестинчуудын эсрэг явуулж буй бодлого, ялангуяа Газад явуулсан хомроголон устгах бодлоготой холбоотой.
Тэрбээр Энхийн зөвлөл нь Палестин, Израилын харилцааг тогтворжуулах асуудлыг шийдвэрлэх платформ болно гэж үзэж байна. Хамас бүлэглэл Израилын эсрэг чиглэсэн тогтоон барих хүчин зүйл байгаагүй. Учир нь тус хөдөлгөөний хүчийг АНУ-ын дэмжлэгтэй Израилын цэргийн хүчинтэй зүйрлэх боломжгүй гэж Фидан онцолжээ. Тус хөдөлгөөн Израилын хувьд тогтоон барих бус харин бухимдуулсан хүчин зүйл юм. Хамас хөдөлгөөний аюулгүй байдлын хүчин Газын зурвасыг удирдах, орон нутгийн аюулгүй байдлыг хангахад хангалттай сайн байсан гэдгийн Фидан дурджээ. Харин Израил нь хүссэн үедээ цэргийн ажиллагааг явуулдаг байсан бөгөөд энэ нь Хамас хөдөлгөөнөөс хэзээ ч шалтгаалж байгаагүй гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )