НҮБ: Газын зурваст амь үрэгдэгсдийн бодит тоо 680 мянгыг давлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 16

Израил Газын зурваст 20 минутын дотор 37 удаа цохилт өгчээ. Ynet порталын мэдээллээр, Израилын арми дрон болон нислэг тэргээр цохилт өгч, их буугаар гал нээсэн байна.

Үүнтэй зэрэгцэн НҮБ-ын тусгай илтгэгч Франческа Албанезе Газын зурваст амь үрэгдэгсдийн бодит тоо албан ёсоор 65 мянга гэж буй тооноос 10 дахин их буюу 680 мянгаас давсан хэмээн мэдэгджээ. Үүний 75 хувийг хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж байна. Түүний хэлснээр, Газын зурваст амь үрэгдсэн хүмүүсийн тоо 65 мянга гэж албан ёсоор мэдээлдэг. Гэвч зарим эрдэмтэн, судлаачдын тооцоолсноор амиа алдсан хүмүүсийн бодит тоо 680 мянгыг давж байна. Үүнийг батлах эсвэл няцаахад хэцүү. Учир нь Израилын тал Газын зурваст эрх бүхий хүмүүсийг нэвтрүүлэхгүй байна гэж Албанезе онцлоод хэрэв энэ тоо батлагдвал 380 мянга нь тав хүртэлх насны хүүхдүүд юм гэжээ.
 

Израилын Газын зурваст хийж буй давшилтыг эсэргүүцэгчид Израилын ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн өргөөний өмнө майхнууд босгоод байгаа тухай Ynet портал мэдээлжээ. Энэ сарын 15-нд Израил Газа хотод хяналтаа тогтоох зорилгоор давшилтаа эхлүүлээд байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(165.225.210.77) 2025 оны 09 сарын 17

saihan medee baina

0  |  0
Top