Израилын арми Газын зурваст цувралт цохилт өгчээ. Энэ нь Палестины хэт даврагсдын өгсөн цохилтын хариу арга хэмжээ гэж Израилын тал тодруулсан байна. Мэдэгдэлд дурдсанаар, Хамас хөдөлгөөн гал зогсоох дэглэмийг бүдүүлгээр зөрчсөний төлөө цуврал цохилт өгсөн байна.
Хамас хөдөлгөөний зүгээс Газын зурвасын Рафах дүүрэгт болсон мөргөлдөөнд хамаагүй болохоо мэдэгджээ. Тус хөдөлгөөн өнгөрсөн гуравдугаар сараас хойш Рафах хотод байрлаж байгаа хэт даврагсадтай холбоо тасарсан гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )