Хамас дөрвөн барьцааны хүний цогцсыг шилжүүлэн өгнө

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 20

 

Пүрэв гарагт /2025.02.20/ Хамас хөдөлгөөн дөрвөн барьцааны хүний цогцсыг Израилын талд шилжүүлэн өгөхөөр болжээ. Газын зурваст гал зогсоох тухай гэрээний дагуу Израилын тал Палестины хоригдлуудаар солих юм.

Хамас хөдөлгөөний мэдээллээр, Израилд аравдугаар сарын 7-ны эмгэнэлт явдлын бэлэг тэмдэг болсон шаргал үст ах дүү Ариэл болон Кфир Бибас нар болон эх Ширийн цогцсуудыг хүлээлгэн өгөх гэнэ. Израилын тал одоогоор хүүхдүүдийг амиа алдсаныг албан ёсоор нотлоогүй байгаа.

Барьцаанд орох үед Кфир Бибас 10 сартай байжээ. Хамас бүлэглэлд барьцаалагдсан Бибасын гэр бүл аравдугаар сарын 7-ны эмгэнэлт үйл явдлын бэлэг тэмдэг болоод байгаа билээ. Израилд тэднийг суллуулахын төлөө кампанит ажил өрнөж, ингэхдээ бяцхан хөвгүүдийн улбар шар өнгийн үсийг бэлгэдэж улбар шар өнгийн шаар болон Ариэл хүүгийн хайртай баатар болох Бэтмений дүрсийг ашиглаж байжээ. Халдлагын улмаас тэдний өвөө, эмээ нар мөн амиа алдсан байна.

Энэ долоо хоногт Хамас хөдөлгөөн барьцааны бүх хүнийг суллахад бэлэн гэж мэдэгдээд байна. Ирэх долоо хоногт барьцаанд байхдаа амиа алдсан дөрвөн хүний цогцсыг шилжүүлэх өгөхөөр төлөвлөж байна. Тус бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч Хазем Кассемийн ярьснаар, барьцааны бүх хүнийг суллах эсэх нь Израил Газын зурвасаас цэргээ бүрэн гаргах эсэхээс бүрэн шалтгаална.

Хоёрдугаар сарын 15-ны байдлаар, Газын зурваст 70 барьцааны хүн үлдсэнээс 34 нь амиа алдсан гэж Израилын арми үзэж байна. Барьцааны хүмүүсийг сулласны төлөө Израилын тал Палестины нийт 1904 хоригдлыг суллах юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.216.107) 2025 оны 03 сарын 13

ANUSDI80955877

1  |  0
ZOCHIN(180.150.80.19) 2025 оны 03 сарын 13

HUNII TCOGTCOS HULEELGEN UGDUG HUMUUST ADILHAN L HARIU BARIH N SHUDARGA YMUUDAA...

1  |  0
ZOCHIN(180.150.80.19) 2025 оны 03 сарын 13

HUNII TCOGTCOS HULEELGEN UGDUG HUMUUST ADILHAN L HARIU BARIH N SHUDARGA YMUUDAA...

1  |  0
Close menu