Израилын цэргүүд Нецарим коридороос гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 10

Израилын цэргүүд Газын зурвасын хойд хэсгийг өмнөдөөс заагладаг Нецарим коридороос гарлаа. Ингэснээр Израилын тал Хамас хөдөлгөөнтэй байгуулсан хэлэлцээрийн нэг нөхцөлийг биелүүлж байна.

Тус коридороос Израилын цэргүүд гарсны дараа олон зуун палестинчууд Газын хойд хэсэгт эргэн ирж байна. Израилын арми тус бүсэд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш Газын хойд хэсгээс 700 мянган оршин суугч нь өмнөд зүг рүү дүрвэсэн билээ. Израилын цэргүүд зургаан км үргэлжилдэг коридор дахь хуаран, цэргийн постуудаа татан буулгаж, танкнуудаа гаргаснаар автомашинууд хоёр чиглэлд чөлөөтэй зорчих боломж бүрдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top