АНУ сүүлийн хоёр жилд зургаа дахь удаагаа Газын зурваст гал зогсоохыг шаардсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд хориг тавьжээ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 10 мянга дахь удаагийн хуралдаан дээр Вашингтон тус тогтоолын төслийн эсрэг санал өгсөн цорын ганц гишүүн болов.
Бусад бүх гишүүд, тэр дундаа байнгын гишүүн орнууд тогтоолыг дэмжсэн байна.
Тогтоолын төслийн Аюулгүйн зөвлөлийн байнгын бус 10 гишүүн орон санаачлан боловсруулжээ. Тогтоолд барьцааны хүмүүсийг ямар нэгэн болзолгүйгээр даруй суллах, Израилын засгийн газарт хандан Газын зурваст хүмүүнлэгийн тусламж оруулахад тавьсан бүх хязгаарлалтыг даруй цуцлахыг шаарджээ.

Сэтгэгдэл ( 0 )