НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ираны асуудлаарх тогтоолыг дэмжинэ гэж найдаж байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 23

БНХАУ-аас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгч Фу Цун НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудад хандан Хятад, Пакистан, Орос улсаас хамтарч өргөн барьсан Ираны нөхцөл байдлын талаарх тогтоолын төслийг дэмжихийг уриалжээ.

Санаачлагч орнууд тогтоолын төсөлдөө даруй гал зогсоох, энгийн иргэдийн амь насыг хамгаалах, олон улсын эрх зүйг баримтлах, яриа хэлэлцээнд оролцохыг уриалсан байна.

“НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд тогтоолын төслийг дэмжин, хариуцлагатай хандана гэдэгт найдаж байна” гэж элчин сайд Фу Цун АНУ Ираны цөмийн объектуудад цохилт өгсөнтэй холбогдуулан хуралдуулсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааны үеэр онцлон тэмдэглэжээ. Тэрбээр Ираны эсрэг үйлдсэн АНУ-ын халдлагууд нь НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйг зөрчихийн сацуу Ираны тусгаар байдал, аюулгүй байдал болон газар нутгийн бүрэн бүтэн байдалд ноцтой халдаж байна гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu