АНУ Ормузын хоолойг нээсэн тохиолдолд Ираны эсрэг авсан хориг арга хэмжээ болон бүслэлтээ цуцлахыг санал болгосон тухай “Al Arabiya” суваг эх сурвалж дурдан дамжуулжээ.
Үүнээс өмнө Пакистаны дотоод хэргийн сайд Мохсин Накви Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиантай Тегеран, Вашингтоны мөргөлдөөнийг зохицуулах арга замын талаар үр дүнтэй яриа хэлэлцээ хийсэн тухай мэдээлж байсан.
“Al Arabiya” сувгийн мэдээлснээр, Пакистаны тал Ираны талд АНУ-ын саналыг дамжуулсан байна. Үүнээс үзвэл, АНУ Ормузын хоолойг нээж, Ираны дэмжлэг бүхий зэвсэгт бүлэглэлүүд халдлага хийхээ зогсоосон тохиодолд Ираны эсрэг авсан хориг арга хэмжээ болон бүслэлтээ зогсооход бэлэн буйгаа илэрхийлсэн байна.
Пакистаны армийн командлагч Асим Муниртэй хийсэн уулзалтын үеэр Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Мохсен Резаи Ираны дээд удирдагч Можтаба Хаменеи Ойрх Дорнодын хямралыг урт хугацаанд шийдвэрлэх хүсэлтэй буйг илэрхийлсэн байна. Тэрбээр мөн Ираны тал ойрын үед АНУ-ын саналд хариу өгөхөө мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )