АНУ Персийн булангийн хэд хэдэн оронд ирэх сарын 3-нд болох Конгрессын завсрын сонгуулийн дараа богино хугацаанд цэргийн эрчимтэй ажиллагаа явуулж болзошгүй талаар анхааруулжээ.
“The Wall Street Journal” хэвлэлийн эх сурвалж дурдан мэдээлснээр, Пентагон Ойрх Дорнодын гурван баазаасаа цэргүүдээ нүүлгэн шилжүүлжээ. Үүний сацуу, АНУ-ын зэвсэгт хүчин тус бүс нутаг дахь зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж байгаа бол бөмбөгдөгч болон сөнөөгч онгоцнуудаа байлдааны бэлэн байдалд оруулаад байгаа аж.
Тус хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп цэргийн ажиллагааг сэргээх талаар эцсийн шийдвэр гаргаагүй байгаа ч Конгрессын завсрын сонгуулийн дараа өргөн хүрээний цохилт өгөхийг дэмжиж байгаа гэнэ. Энэ удаад Ираны дэд бүтэц, цөмийн объектуудад цохилт өгч болзошгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )