АНУ Иранд дахин цохилт өглөө

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 07 сарын 08

Энэ сарын 7-оос 8-нд шилжих шөнө АНУ-ын зэвсэгт хүчин Иранд дахин цуврал цохилт өглөө. Хэвлэлүүдийн мэдээлснээр, Ираны Кешм болон Харк арлуудад дэлбэрэлтүүд болжээ. Мөн Ираны Бендер-Аббас, Сирик хотуудад хэд хэдэн дэлбэрэлт болсон байна.

Хэдэн цагийн дараа АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штаб (CENTCOM) Иранд цохилт өгөхөө зогсоосон болохоо Х сүлжээгээр дамжуулан мэдэгджээ. АНУ-ын зэвсэгт хүчин Ираны 80 байнд цохилт өгсөн байна. Ираны тал Ормузын хоолойгоор нэвтэрч байсан арилжааны хөлөг онгоцнуудад халдсаны хариу хэмээн CENTCOM энэхүү үйлдлээ тайлбарлажээ. Мөн Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын 60 моторт завь халдлагад өртжээ.

Иранд өгсөн цохилт нь хоёр талын байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийг ноцтой зөрчиж байна гэж Ираны гадаад хэргийн яам мэдэгджээ.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын тал Ирантай хийж буй хэлэлцээгээ үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ажлаа хийдэггүй сэтг(59.153.115.143) 2026 оны 07 сарын 09

Манай мэдээчид. гадаад мэдээний сэтгүүлчид яасан их унтдаг юмбэ? Энэ мэдээллийг оросын гадаад мэдээний сувгаар өглөөний 7.30 -д лав увуулж байсан Ьэгэхэд энэддөнгөж 11.00-д мэдээлж байгааг би сая харлаа. Даанч мэдээ цагаа олсон үнэн зөв ай шаардлагыг хангасангүй. МҮ телевизин гавьяат одо тэтдэгтнүүд хаачсан бэ? Бид цаг наргүй ажилладаг их ажилтай гэсэн мэдээлэл нь цаг үэсээ хоцордгийн нэг жишээ энэ.

1  |  0
(172.238.20.85) 2026 оны 07 сарын 09

ewlersn gd xutsd bsn xudlabsiu \n\n

1  |  0
Top