АНУ Иранд цохилт өгч, Иран хуситүүдэд хандлаа

Я.Болор | Zindaa.mn
2026 оны 07 сарын 17

 

АНУ Ираны Бендер Хомейни хотын таван гүүрэнд цохилт өглөө гэж Fars агентлаг мэдээлжээ.

Цохилтын улмаас арван хүн шархдаж, нэг хүн амь үрэгдсэн байна.

Үүнтэй зэрэгцэн Иран Йемений “Ансар Аллах” хуситүүдийн хөдөлгөөнд хандаж, АНУ Ираны эрчим хүчний дэд бүтцэд халдсан тохиолдолд Улаан тэнгис дэх хөдөлгөөнийг хаахад бэлдэх хүсэлт тавьсан тухай Ройтерс агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.

Эх сурвалжийн мэдээллээр, хуситүүд Баб эль Бандебын хоолойн бүс орчимд пуужин, дрон хэдийн байрлуулж, арилжааны хөлөг онгоцнуудад цохилт өгөх тушаал хүлээж байна.

Хэрэв Улаан тэнгист хөлөг онгоцны хөдөлгөөнийг хаавал дэлхийн газрын тосны зах зээлд дахин том цохилт болох юм. Тус тэнгисээр газрын тосны нийлүүлэлтийн долоон хувь тээвэрлэгддэг байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
туяа(118.221.147.99) 2026 оны 07 сарын 20

Бид нарт хувьчлалаар юу ч өгөөгүй хэдхэн хүн монголын хамаг барилга үйлдвэр дэлгүүр гуанзыг хууль бусаар хувьчилж авсан. Уг нь бол бүх хүнд хувааж өгөх ёстой. Ардчилсан улс шүү юм бол адил тэнцүү хуваах ёстой. 1 дэлгүүрийг ядаж 10 айлын дунд хувааж хоршоолол болгох ёстой байсан. Бүр интернетийн газарт жирийн хүмүүсийг оруулдаггүй байсан. Би л лав орж чадаагүйдэг чам шиг юмыг оруулдаггүй газар гэнээ. Гадаадад бол мөнгөө л төлбөл оруулна. Одоо бол гар утсан дээрээ ч үзэж л байна эрх чөлөөтэй. Интернет ашиглах эрхийг ардчилсан нам өгөөгүй. Заваан баар гэгчийг хаа сайгүй нээж монголчуудыг архинд ж

0  |  0
туяа(118.221.147.99) 2026 оны 07 сарын 20

Монголын сүүлийн 30 жилийн түүх ийм. Ардчилсан нам гарч ирэхэд бид хөөрч дагаж сонгож өгч байлаа. Гэтэл одоо хар. Монгол дотооддоо олон үйлдвэртэй байсан. Бүгдийг нь ардчилсан намын Зандаахүүгийн Энхболд гэгч хятдуудад өгчихсөн. Угаас эх нь хятад царайтай сэжигтэй нөхөр байдаг юм. Хятдын тагнуул байж таарна. Тэгээд оронд нь хятдын хортой чанаргүй бараа л оруулж ирж монголчууд олноороо хордож үхсэн. Тэдний бичиг баримтанд дээр хятдууд орж ирээд монголчуудыг алж хядаад байна. Урд нь ингэж олноороо үхдэггүй байсан. Бид нар хавь ойрын хамаг амьтны хов живийг ярьдаг байсан мэдэлгүй яахав. Хятадууд

0  |  0
Зочин(178.174.229.45) 2026 оны 07 сарын 17

uu huurhii deeremchidees tuslamj guijee kkk

0  |  0
Top