Катар, Пакистаны зуучлагчид АНУ, Ираны хэлэлцээний багтай тусдаа уулзалтууд хийсэн бөгөөд багагүй дэвшилд хүрлээ гэж Катарын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Бажид бин Мухаммед аль-Ансари мэдэгджээ.
Люцерн хотод болсон дээд хэмжээний уулзалтын үр дүнд үндэслэн Исламабадын харилцан ойлголцлын санамж бичигтэй холбоотой асуудлаар дэвшилд хүрлээ гэж аль-Ансари тодруулсан байна.
Талууд яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон бөгөөд дараагийн уулзалт Ираны дээд удирдагч агсан Али Хаменеийн амь үрэгдсэнтэй холбогдуулан зарласан гашуудлын арга хэмжээ дууссаны дараа товлохоор болжээ.

Сэтгэгдэл ( 1 )
ИРАНЫ ДАЙН ЭХЭЛСЭНЭЭС ХОЙШХИ 4 САРЫН ХУГАЦААНД АНУ 100 ГАРУЙ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛСАН ГЭНЭ ЭЭ. МОНГОЛЫН ДНБ-ИЙГ 2;3 ДАХИН НУГАЛСАН ИХ ХӨРӨНГӨ. ЯМАР ИХ МӨНГӨ ВЭ. АМЕРИК ДУНДААСАА МӨНГӨ ЦАВЧИНА ГЭЖ БАЙХ УУ.