(28).jpg)
АНУ, Ираны хооронд дипломат дэвшилд хүргэх гэсэн Катарын хүчин чармайлт үр дүн өгсөнгүй. Учир нь талууд буулт хийхэд бэлэн бус байна гэж Axios портал эх сурвалж дурдан мэдээлжээ.
Яриа хэлэлцээнд ийн дэвшил гарахгүй байгаа нь тус хоёр улсын хооронд цэргийн мөргөлдөөн дахин өрнөх эрсдэлийг нэмэгдүүлж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх арваннэгдүгээр сард болох товтой Конгрессын завсрын сонгуулийн дараа Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байна.
Катарын тал дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаа ч талуудын байр суурьт урам нь хугарч буйгаа илэрхийлжээ.
Энэ сарын 28-нд талууд Катарын зүгээс тавьсан Иран цөмийн хөтөлбөртөө буулт хийвэл Ираны эсрэг бүслэлтийг цуцлах тухай саналыг хэлэлцсэн байна. Уулзалтад АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс оролцсон ч дэвшилд хүрч чадаагүй байна.
Яриа хэлэлцээ мухардалд ороод байна. Иран АНУ-ын хүлээн авахгүй шаардлага тавьж байгаа бол АНУ өөрсдийгөө ялж байгаа гэж үзэн буулт хийх шаардлагагүй гэсэн байр суурьтай байна гэж тус порталын эх сурвалж онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )