Ираны тал АНУ-ын санаачилсан гал зогсоох саналыг няцаажээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Ираны албаныхан АНУ-ын санаачилсан гал зогсоох түр хэлэлцээг хүлээн авахаас татгалзан, няцаажээ. Ираны засаг захиргаа энэ хэлэлцээ хэрэгжихгүй бөгөөд Ормузын хоолойн асуудал шийдэгдэхгүй гэж үзэж байгаа аж.

Одоогоор АНУ-ын зүгээс гал зогсоох хэлэлцээнд ямар санал тусгасан нь тодорхойгүй байна.

Иракийн тал хэлэлцээнд зуучлагчаар оролцох хүсэлтээ илэрхийлж улмаар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Иракийн Ерөнхий сайд АНУ-д айлчилсан бөгөөд өчигдөр Иранд айлчилсан билээ. Хэдийгээр АНУ-ын тал бүр мөсөн гал зогсоох сонирхолтой гэж мэдэгдэж байсан боловч арав гаруй хоногийн өмнөөс дайралтаа үргэлжлүүлж эхэлсэн юм. Ираны тал Ормузын хоолойд усан онгоцонд халдах бүрд АНУ-ын тал Ираны зам, гүүрэн байгууламж, газрын тосны нөөцлүүр рүү цохилт өгнө гэдгээ илэрхийлсэн билээ. Хоёр талын нөхцөл байдал дахин хурцадсанаас шалтгаалан дэлхийн зах зээл дээр хувьцааны ханш өсөж, газрын тосны үнэ, алт, мөнгөний ханш огцом өсөөд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top