Вашингтон, Тегеран харилцан цохилт өгөв

Я.Болор | Zindaa.mn
13 минутын өмнө

 

Ням гарагаас даваа гарагт шилжих шөнө Иран улс Иордан дахь АНУ-ын цэргийн баазуудад хариу цохилт өгчээ. Ням гарагт АНУ-ын хүчин Ираны Ларак арал дахь пуужин хөөргөх системүүдэд цохилт өгчээ.

Үүнээс өмнө АНУ-ын Төв командлалын төлөөлөгч Тим Хокинс Иранд өгсөн цохилтын талаар тайлбар өгөхдөө Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус Ормузын хоолойд мина бүхий пуужин харвахаар зэхэж байсан гэжээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Тегераны эсрэг цэргийн ажиллагааг түр зогсоож байгаа тухай мэдэгдсэнээс хойш өгч буй анхны цохилт юм.

Өдгөө Ираны тал газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцнуудаас Ларак арлаас холуур өнгөрхийг шаардаж байгаа бөгөөд зарим мэдээллээр, тус хоолойгоор гарахад хоёр сая ам.долларын төлбөр нэхэж байгаа аж.

Ираны Тасним агентлагийн мэдээлснээр, АНУ-ын тал дронуудын тусламжтай халдлага үйлджээ. Үүний улмаас хоёр хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан байна.

Өнгөрсөн долоо хоногт Доналд Трамп Ормузын хоолойд Ираны байрлуулсан минануудыг аюулгүй болгосон гэж мэдэгдэж, шинээр мина байрлуулж байгаа аливаа хөлөг онгоцыг устгана хэмээн анхааруулж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top