Японы Ерөнхий сайд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг өөрчлөхийг уриаллаа

Б.Сэцэн | Zindaa.mn
41 минутын өмнө

Японы Ерөнхий сайд Такаичи Санае НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг орчин цагт нийцсэн байдлаар өөрчлөн байгуулах хэрэгтэй гэж мэдэгджээ. Тэрбээр хэлэхдээ “НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн одоогийн хэлбэр, бүтэц нь орчин үеийн бодит байдлыг авч хэлэлцдэггүй, тусгадаг ч үгүй” гэсэн байна.

Түүний үзэж байгаачлан энх тайван, тогтвортой байдлыг хангах үүрэгтэй Аюулгүйн зөвлөл нь 1945 оны олон улсын нөхцөл байдал, дэг журмыг тусгасан гэж үзэж буй бөгөөд байнгынб олон байнгын бус гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай аж. Япон улсын тухайд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэх шаардлагатай гэдгийг олон жилийн турш илэрхийлсээр ирсэн юм.

НҮБ-ын дүрэмд зааснаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь Хятад, Франц, Орос, Их Британи, АНУ гэсэн байнгын таван гишүүнтэй. Жил бүр байнгын бус 10 гишүүнийг сонгодог. Одоогийн байдлаар Бахрейн, Колумби, Бүгд найрамдах ардчилсан Конго, Дани, Грек, Либери, Пакистан, Панам, Сомали улсууд байнгын бус гишүүнээр сонгогдсон.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top