АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг тавина гэж Цагаан ордны стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби мэдэгджээ.
АНУ-ын эрх баригчид НҮБ-ын Аюулгүйн зөвлөл илүү бүх талын оролцоог хангасан байх ёстой гэж үзэж илүү олон тооны гишүүн орнуудыг нэгдэхийг дэмжинэ гэжээ.
Байдены засаг захиргаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхгүй зургаан орныг нэмж оруулах төлөвлөөг боловсруулж байна гэж “The Washington Post” хэвлэл зургаадугаар сард мэдээлж байсан билээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн НҮБ-ын байнгын үйл ажиллагаатай бүтэц юм. Аюулгүйн зөвлөлд таван байнгын, 10 байнгын бус нийт 15 гишүүн оронд ордог. Байнгын гишүүн болох АНУ, Их Британи, БНХАУ, ОХУ, Франц нь хориг тавих эрхтэй бол байнгын бус 10 гишүүн орныг хоёр жилийн хугацаатай сонгодог.
Сэтгэгдэл ( 3 )
Япон Гeрман улсуудаар тэлээсэй гэж боддог байсан. Гэтэл тэд маань жижигхэн Монголоос дээрдэхгүй нэг улсын аяыг харсан улсууд юмаа. Социйн үeд л бид ЗХУ ыг дагадаг байсан шиг. Харин ч одоо Монгол улс маань өөрийн байр суурьтай зөв байр суурин дээр байнаа
Ene muu balai delhiin etsen uym uu haishaa uym.Ernu NYB neriin ard tald ANU baidagiig elchilj baih shiv.Delhiin uls ard tymen ANUiin haraand duraar ni baih iostoi uym bna l daa kk.Doloriig halj hayah ni PUTEN ba ZEN MINI sanaajilag mash zuv uym.Uls byr uursudiin mungun temdegteer naimaigaa hiij baih iostoi uym.Butsartai ANUaas delhiin ard tumen salah iostoi uym bna.
зөнөг өвгөн бас юу сэдээв