АНУ-ын Ерөнхийлөгч асан Жое Байдены хавдар үсэрхийлжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
56 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жое Байдены хүү Хантер Байден хэвлэлд өгсөн ярилцлагадаа аавынх нь түрүү булчирхайн хавдар бусад эрхтэн рүү тархаж, биеийн байдал нь тааруу байгаа тухай ярьжээ. Хантер Байден хэлэхдээ “Хорт хавдар ясанд нь үсэрхийлж, зовуурь маш их байна. Тамиргүй болж сульдаж байгаа аавыгаа харах гуниг төрүүлдэг” гэсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жое Байден албан тушаалаа өгснөөс ердөө дөрвөн сар ч хүрэхгүй хугацааны дараа түрүү булчирхайн хавдартай гэдгээ нийтэд зарласан. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон хамгийн хөгшин улстөрч гэх тодотголтой түүний бүрэн эрхийн хүрээнд нас болон эрүүл мэнд нь хэвлэлийнхний анхаарлаа хандуулдаг зүйлсийн нэг байсаар ирсэн.

Өдгөө 83 настай тэрээр 2025 оны тавдугаар сард түрүү булчирхайн хавдраар оношлогдож, энэ оныхоо аравдугаар сард Пеннсильвани мужийн их сургуулийн нэгдсэн эмнэлэгт химийн эмчилгээнд орсон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top