Жо Байден утгагүй зүйл ярьж, хүмүүсийг гайхшируулав

2024 оны 07 сарын 05

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Филаделфийн WURD радиод өгсөн ярилцлагадаа өөрийгөө өнгөт арьстай эмэгтэй гэж үздэг гэсэн ойлголт өгөхөөр утгагүй зүйл ярьжээ.

Тэрбээр “Би анхны дэд ерөнхийлөгч, анхны өнгөт арьстай эмэгтэй байж, өнгөт арьстай Ерөнхийлөгчтэй хамт ажиллахдаа бардам байдаг” гэж хэлсэн аж.

Жо Байдены хэлэх гэсэн зүйл нь, Барак Обамагийн засаглалын үед дэд ерөнхийлөгчийн алба хашиж байсан, өөрөө Ерөнхийлөгч болоод дэд ерөнхийлөгчөөр өнгөт арьстай Камала Харрисыг томилсон тухай юм.

Хааяа утгагүй зүйл ярьж, сонин үйлдэл хийдэг Жо Байденыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэхэд дэндүү хөгшин байна гэж америкчуудын 80 хувь нь үзсэн судалгааны дүн бий. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top