“Ирээдүйд үүсэх сорилтуудад хариу үйлдэл үзүүлэхэд хүрэлцээтэй нөөцөөр НАТО-г хангахын тулд цэргийн зардал болон батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт Вашингтонд Словенийн Ерөнхий сайд Роберт Голобтой уулзахдаа мэдэгдсэн тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
Хоёр тал мөн олон улсын харилцааны харилцан сонирхсон зарим асуудлыг хэлэлцэж, Украиныг тууштай дэмжихээ илэрхийлжээ. Энэ оны наймдугаар сард Орос, Америкийн хооронд хоригдол солилцох ажиллагаа явуулахад Словени улс дэмжлэг үзүүлсэнд Жо Байден талархал илэрхийлсэн аж. Түүнээс гадна хоёр тал цэвэр эрчим хүчний болон дэвшилтэт технологийн салбарт хамтран ажиллах асуудал хэлэлцсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )